Products

PRODUCTS AND SERVICES

Манай үйлдвэр нь мал эмнэлгийн зориулалт бүхий 40 гаруй нэр төрлийн вакцин, оношлуур, ийлдэс зэрэг 120.0-140.0 мянган литр шингэн, 18.0- 27.0 сая тун хатаасан бэлдмэл буюу жилдээ 50 сая тун биобэлдмэл үйлдвэрлэж, 21 аймагт тээвэрлэн хүргэдэг бөгөөд Монгол Улсын тухайн нэрийн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж байна.

Эмчилгээний биобэлдмэл

Эмчилгээний биобэлдмэл нь ...

Vaccine

Вакцин нь тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл юм.

Оношлуур

Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, түүний явцыг хянах зорилгоор мал, амьтанд болон орчны сорьцын шинжилгээнд хэрэглэдэг, тодорхой тун, хэмжээ, найрлага, өвөрмөц чанар, идэвх бүхий бүтээгдэхүүнийг хэлнэ.

Биокомбинат ТӨХХКомпани бруцеллёзыг оношлох Розбенгалын эсрэгтөрөгчийг олон жилийн туршид үйлдвэрлэн мал эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлж байгаа хэдийч хэрэглээнд төдийлөн тохиромж муутай байсан. Энэ байдлыг арилгах зорилгоор БРУЦЕЛ - РБУ цомгийн загварыг бэлэн болгоод байна. Ингэснээр дэлхийн жишигт нийцсэн, нэг хайрцаганд урвал тавих шаардлагатай бүгдийг багтаасан, хямд өртөгтэй, импорт орлох, экспортод гаргах боломжтой үндэсний бүтээгдэхүүнтэй болох юм.

Биокомбинат ТӨХХКомпани нь олон жилийн туршид вакцин үйлдвэрлэлд хэрэглэгддэг тэжээлт орчин болон зарим орцыг өөрсдөө бэлтгэн хэрэглэдэг онцлогтой. Бэлтгэсэн тэжээлт орчныг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор үхрийн мах, үхрийн элэг, тугалын махны перевар бэлтгэн хуурайшуулах, уламжлалт арга технологийг сайжруулах туршилт судалгааг хийж зарим хуурайшуулсан бүтээгдэхүүнийг вакцин үйлдвэрлэлд туршаад байна.

  • Сахуугаас сэргийлэх бактерин
  • Энтэробактериозын эсрэг ийлдэс
  • Цусан халдварын эсрэг ийлдэс
  • Боомын эсрэг ийлдэс
  • Колибактериозын эсрэг ийлдэс
  • Иж балнадын эсрэг ийлдэс