БИОКОМБИНАТ БИОТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ҮЙЛВЭР 95 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЗАСГИЙН ГАЗРААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫГ 100% НЭР ТӨРТЭЙГЭЭР БИЕЛҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Historical timeline
Анхны суурь тавигдав.
1923 онд Сонгинын буланд байсан “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг засгийн газраас худалдан авснаар Монголын ХАА /хөдөө аж ахуй/, МЭ /мал эмнэлэг/, биотехнологийн ууган үйлдвэр, Биокомбинат ТӨААТҮГ /Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар/-ын анхны суурь нь тавигдсан.
In 1923ТӨҮГ болж өргөжөв.
1937 онд “Биокомбинат” ТӨҮГ болж өргөжсөн.
In 1937Шинэчлэлийн жилүүд...
1973 он хүртэл Орос орны мэргэжилтнүүдтэй манай үндэсний сэхээтэн боловсон хүчнүүд хамтран Монгол орны мал сүрэгт гарч байсан гоц халдварт ба халдварт өвчний эсрэг био бэлдмэлүүд үйлдвэрлэж, малын халдварт олон өвчний гаралтыг эрс бууруулж, хор хөнөөлийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
In 1973Үйлдвэр бүрэн шинэчлэгдэв.
1973 онд БНУАУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдэн өнөөдрийг хүртэл Монголын мал эмнэлгийн салбарын үндсэн үүргийг биелүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн...
In 1973Татан буулган шинээр байгуулахаар шийдвэрлэлээ.
2018 оны 06 дугаар сарын 20-ны Засгийн газрын тогтоолоор “Биокомбинат” ТӨААТҮГ-ыг татан буулган шинээр байгуулахаар шийдвэрлээд байна.
June 20, 2018Биокомбинат УТҮГ байгуулагдав.
2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Биокомбинат Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар байгуулагдаж ажиллаж байна.
October 18, 2018Биокомбинат ТӨХХК байгуулагдав.
2020 оны 12 сарын 23-нд Биокомбинат ТӨХХК байгуулагдав.
Dec 23, 2020