Research

“ЭГЭЛ БААТРУУДАА ХАМГААЛЪЯ!”

Биокомбинатын сайн үйлсийн аян

Монгол түмний эв нэгдэл, итгэл сэтгэл, нягтралыг өөрсөддөө болон дэлхийн бусад улсуудад нотлон харуулах, аюулт өвчнийг хазаарлан зогсоож болдогийг тунхаглах чухал ноцтой цаг мөчид бид тулаад байна.  Энэ хүнд сорилтыг бид Монгол хүний саруул ухаан, өгөөмөр харамгүй сэтгэлээр, гар гараасаа барин, халуун зүрхээр, дэм дэмэндээ даван туулахыг уриалж байна! 

Биокомбинатын хамт олон өөрсдийн гараар хоол бэлтгэж нийслэлийн шалган нэвтрүүлэх цэгт тараалаа. Идэвх, санаачлага гарган Биокомбинатын зүгээс сэтгэлээ илэрхийлсэн Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн цехийн хамт олонд баяр хүргэе.

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хянан зохицуулж буй ЦЕГ, ОБЕГ, Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчдад хүнд нөхцөлд удаан цагаар ажиллаж байгаад талархал илэрхийлье.