Research

“Эгэл Баатруудаа хамгаалъя!”

Биокомбинатын сайн үйлсийн аян

Монгол түмний эв нэгдэл, итгэл сэтгэл, нягтралыг өөрсөддөө болон дэлхийн бусад улсуудад нотлон харуулах, аюулт өвчнийг хазаарлан зогсоож болдогийг тунхаглах чухал ноцтой цаг мөчид бид тулаад байна.  Энэ хүнд сорилтыг бид Монгол хүний саруул ухаан, өгөөмөр харамгүй сэтгэлээр, гар гараасаа барин, халуун зүрхээр, дэм дэмэндээ даван туулахыг уриалж байна! 

Биокомбинатын хамт олон өөрсдийн гараар хоол бэлтгэж нийслэлийн шалган нэвтрүүлэх хоёр цэгт тараалаа. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг зогсоосон төрийн шийдвэрийн дагуу ЦЕГ, ОБЕГ, Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчдад хүнд нөхцөлд удаан цагаар ажиллаж байгаад талархал илэрхийлье. 

Шинэ коронавирусний халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 23-27-ны өдрийг  хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах, уул овоонд гарахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан билээ. Улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 06.00 цагаас нээхээр болов. Эх сурвалж Улаанбаатар /МОНЦАМЭ/.