Departments

Захиргаа удирдлагын хэсэг

Санхүү эдийн засгийн алба

Дулааны станц нь үйлдвэрлэлийг технологийн уур, дулаанаар хангах үндсэн үүрэгтэй. 1960-аад оноос Биокомбинатын өргөтгөл шинэчлэлтийн ажил яригдаж, үйлдвэрлэл явуулахад дулааны эх үүсвэр зайлшгүй шаардлагатай болсон тул 1967 онд Дулааны станцыг барьж, 1969 онд 1-р зуухыг ашиглалтад оруулсан юм. 1973 онд Унгарын БВ-300 маркын 10 тн/цаг бүхий хүчин чадалтай 4 зуухыг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулсан байна. 1973-1990 онд Унгар мэргэжилтнүүдийн хамт жилдээ 120000гкал дулаан үйлдвэрлэж, үйлдвэрлэлийг технологийн уур дулаанаар хангахаас гадна, Сонгино тосгоныг дулаанаар хангадаг байв. 1996 онд Унгар улсын БВ-300 зуухны ашиглалтын хугацаа дууссан тул Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ОХУ-ын КЕ10/14, КЕ6,5/14 зуухыг түлш дамжуулах хэсэг, барилга байгууламжийн хамт 1998 онд ашиглалтад оруулсан билээ. 2002 онд үйлдвэрийн томоохон зардлыг эзэлдэг нүүрсний зардлыг бууруулах төсөл, санаачилгын үр дүнд БНХАУ-ын SZL 4/1.25AII маркын 2 зуухаар нэмж өргөтгөсөн юм. 2006-2008 онд ОХУ-ын КЕ10/14 маркын ул ширэмт зуухны галын хотлын шаталтын технологийг өөрчлөн нам температурын буцалмал үет шаталт /НТБҮШ/-тай технологид шилжүүлсэн нь зардал хэмнэсэн, зуухны АҮК-ийг дээшлүүлсэн, байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн томоохон ажил болсон юм. Ул ширэмт зууханд жилдээ 25000-40000 тн нззрс зарцуулдгддаг байсан бол энэхүү технологийн дэвшлийн үр дүнд жилдээ 7000-8000 тн зарцуулдаг болж, мөнгөн дүнгээр 400-500 сая төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Тус Дулааны станц нь Багануурын нүүрсний стандартад тулгуурлан баригдсан бөгөөд 4-10 тн/цаг хүчин чадалтай 4 зуухтай, 47 орон тоотойгорр үйл ажиллагаа явуулж байна. Дулааны станцын одоогийн хүчин чадал нь 18 Мвт байна. Тус станц нь 2006, 2010, үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”, 2011 онд “Тэргүүний хамт олон” –оор шалгарч, Аварга мэргэжилтэн, ажилтан олноор төрүүлсэн, эвсэг, бүтээлч хамт олон. Тус станцад 1960 оноос Г.Наранхүү, Д.Бодонгоо, Г.Баярсайхан, Л.Түдэв, Х.Унжав, Д.Лхагвасүрэн нар, 1970 оноос О.Мөнхтөр, А.Зул, Т.Янжив, Д.Мяхлай, Б.Энхбаяр нар, 2000 оноос Ж.Болдбаатар, 2001 оноос Ц.Сэр-Од цехийн эрхлэгчээр, Г.Баярсайхан, Б.Баяраа, С.Дугарсүрэн, Б.Чимидцэеэ нар инженерээр ажиллаж байна. БНУУ-ын тусламжаар үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөх үед Дулааны станцад дахин нэг зуух нэмж, 25 Мвт болгон өргөтгөх юм. Харин Вирусын гаралтай биобэлдмэл үйлдвэрлэлийн шинэ барилгын хувьд зөвхөн технологийн цэвэр уур /Clean steam/-аар хангах цээьр уурын генератор суурилагдана.

Худалдан авах ажиллагаа маркетингийн алба

One Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit.Quaerat, iste, architecto ullam tenetur quia nemo ratione tempora consectetur quos minus ut quo nulla ipsa aliquid neque molestias et qui sunt. Odit, molestiae.consectetur adipisicing elit. Quaerat, iste, architecto ullam tenetur quia nemo ratione tempora consectetur quos minus ut quo nulla ipsa aliquid neque molestias et qui sunt. Odit, molestiae.tenetur quia nemo ratione tempora consectetur quos minus ut quo nulla ipsa aliquid neque molestias et qui sunt. Odit, molestiae. molestiae.consectetur adipisicing elit. Quaerat, iste, architecto ullam tenetur quia nemo ratione tempora consectetur quos minus ut quo nulla ipsa aliquid neque molestias et qui sunt. Odit, molestiae.tenetur quia nemo ratione tempora consectetur quos minus ut quo nulla ipsa aliquid neque molestias et qui sunt. Odit, molestiae.

Захиргаа хүний нөөцийн алба

One Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Quaerat, iste, architecto ullam tenetur quia nemo ratione tempora consectetur quos minus ut quo nulla ipsa aliquid neque molestias et qui sunt. Odit, molestiae.consectetur adipisicing elit. Quaerat, iste, architecto ullam tenetur quia nemo ratione tempora consectetur quos minus ut quo nulla ipsa aliquid neque molestias et qui sunt. Odit, molestiae.tenetur quia nemo ratione tempora consectetur quos minus ut quo nulla ipsa aliquid neque molestias et qui sunt. Odit, molestiae. molestiae.consectetur adipisicing elit. Quaerat, iste, architecto ullam tenetur quia nemo ratione tempora consectetur quos minus ut quo nulla ipsa aliquid neque molestias et qui sunt. Odit, molestiae.tenetur quia nemo ratione tempora consectetur quos minus ut quo nulla ipsa aliquid neque molestias et qui sunt. Odit, molestiae.

Нийтлэг үйлчилгээний цех

Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн цех нь 1973 онд шинэ үйлдвэр ашиглалтанд ороход Ариун цэвэр, хөдөлмөр хамгааллын цех нэрээр анх үүсгэн байгуулагдаж, 2017 оноос Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн цех болсон. Энэ хугацаанд тус цехэд Хүний их эмч Б.Ариунаа, Д.Нямсүрэн, Х.Төгсжаргал, Б.Эрдэнэчимэг, сувилагч Д.Жаргалсүрэн, Ц.Нэргүй, Түмэнжаргал, ариутгагч С.Дэмбэрэлдондов, н.Жавзанжав, Б.Отгон, Ч.Туяа, Т.Цагаач, Сумъяа, Цэвэгсүрэн, Д.Долгорсүрэн, Д.Хишигт, Цэдэвсүрэн, Маруся, Р.Энхтуяа, Лхамсүрэн, Д.Дугуйхүү, Л.Гантуяа, Д.Чанцалдулам, Ц.Дашдулам, О.Энхтуяа, Л.Гантуяа, И.Сувданцэцэг, Х.Туяацэцэг, хяналтын жижүүр Ш.Гэрэл, Ж.Нарантуяа, С.Нарантуяа, Д.Наранбаатар, Д.Уранчимэг, П.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй үйлдвэрийн цех бүрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн байдалд хяналт тавьж ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж ажиллаж ирсэн. Тус цех нь Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдтэй гэрээ байгуулан нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт тогтмол оруулж, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хоёр ортой өрөө тохижуулан ажилчдыг эмчлүүлэн, Шаргалжуут, Жанчивлан, Хужиртын амралт сувилалуудад жил бүр 15-20 ажилчдыг амруулан, сувилуулах ажлыг хийж ирлээ. Мөн нийт ажилчдын ажлын хувцасыг ариутгах болон үйлдвэрийн гадна дотно цэвэрлэгээ, ариутгал тохижилт, үйлдвэрийн төв объектын хяналтын ажлуудыг тогтмол гүйцэтгэж байна. Одоо тус цех нь Хүний их эмч Б.Эрдэнэчимэгийн удирдлага дор нийт 12-15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бидний ажил хөдөлмөрийн зүтгэлийг үйлдвэрийн захиргаанаас үнэлж 2001 онд цехээрээ “Тэргүүний хамт олон” болсон төдийгүй цехийн аварга, тусгай шагналуудаар удаа шагнагдаж байсан.